Нүүр хуудас Шинжлэх ухаан “Royal College of Art” сургуулийн төгсөгч Рян Марио Ясын хүүхдийн сунадаг хувцас...

“Royal College of Art” сургуулийн төгсөгч Рян Марио Ясын хүүхдийн сунадаг хувцас зохиожээ.

178
0

Рян Марио Ясын гэх нэртэй Royal College of Art сургуулийн төгсөгч хүүхдийн сунадаг  хувцасны санааг анх гаргажээ. Хүүхэд 6 сараас эхлэн 3 настай болох хүртлээ өмсөж болдог сунадаг хувцас зохион бүтээжээ. Хүүхэд өсөхөд хувцас дагаад өснө гэсэн үг юм. Нярай хүүхэд 3 нас хүртлээ 6 өөр размерын хувцас өмсдөг гэсэн тооцоо байдаг. Тиймээс ”Petit Pli”брендийн хувцас нь маш их мөнгө болон цагийг хэмнэх юм.
Эдгээр хувцаснуудыг хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй, хөнгөн, усны хамгаалалттай синтетик материал ашиглан урлажээ. Тэрбээр цаашид хамгийн дэвшилтэт технологийн хүүхдийн хувцас үйлдвэрлэн гаргахаар зорьж байгаа аж.
Рян 6-36 сартай хүүхдүүд маш хурдан өсөж том болдог, үүнийхээ хэрээр олон хувцас өмсөж, хувцаснууд нь хурдан багаддаг тул байгаль орчинд тэдгээр нь хаягдал болж байгааг анхааран, асуудлыг шийдэх арга замыг ийнхүү олсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here