Нүүр хуудас Эдийн засаг Америкт 2001.9.11-ны өдөр ганцхан цагийн дотор дараалласан дөрвөн халдлага болжээ.

Америкт 2001.9.11-ны өдөр ганцхан цагийн дотор дараалласан дөрвөн халдлага болжээ.

380
0

9-р сарын 11-ний энэ өдөр Одоогоос 16 жилийн тэртээ энэ өдөр АНУ-ын Нью Йорк хотноо байрлах дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг халдлагад өртөж, улмаар 2000 орчим хүн харамсалтайгаар амиа алдсан дэлхий дахиныг айдаст автуулж, олон мянган хүний аминд хүрсэн өдөр. Террористууд ихэр худалдааны цамхагаас гадна Пентагоны төв байр, Цагаан ордныг сөнөөхөөр төлөвлөж байсан гэдэг. Халдлагаас хойш энэ өдөр америкчууд амиа алдагсдад хүндэтгэл үзүүлдэг бол эрх баригчид террористуудын халдлагад өртөж, нуран унасан ихэр худалдааны төвийн суурин дээр тэдэнд зориулж дурсгалын хөшөө босгожээ. Энэ өдөр уламжлал ёсоор Нью Йорк хотод халдлагаар амиа алдсан 2983 хүний нэрийг нэг бүрчлэн дуудаж, халдлага болсон цаг минутад улс даяараа нэг минут дуугаа хурааж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засгийн эрхийг авсаныхаа дараа “Америкийг дахин терроистууд халдахгүй. Би та бүхнийг хамгаалах болно” гэж хэлсэн юм. Тэрбээр террористуудтай тэмцэх, гэнэтийн гамшгаас сэргийлэхийн тулд исламын шашинтай нэр бүхий зургаан орны иргэдэд виз олгохоос татгалзсан. Хэдий Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр олон улсыг бухимдуулж байгаа ч ард түмнээ аюулаас хамгаалах энэнээс өөр сонголт байхгүй хэмээн Трамп учирласан. Трамп “Би дахин террористуудын гарт АНУ-ын иргэдийг амиа алдаасай хэмээн хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн удаатай. “Хэрвээ цаг хугацааны машин байсан бол тэр аймшигт өдөр хэдэн хүнийг аварч, хэдэн хүнийг аюулаас холдуулах байсан бол. Бид түүхээ мартах учиргүй. Би есдүгээр сарын 11-ны халдлагыг мартах учиргүй. Бид иргэдээ мартах учиргүй” хэмээн тус улсын Ерөнхийлөгч асан Жорж Буш халдлагын дараа ийнхүү мэдэгдэж байсан юм. 2001.9.11-ны өдөр. Нар ээсэн дулаахан өдөр байсан. Харин хагас цагийн дотор бүх зүйл өөрчлөгдөж, Нью Йоркийн тэнгэрийг хар утаа бүрхэн авав. Хаа сайгүй орилох хүмүүсийн дуу. Террорист этгээдүүд “American Airlines”-ийн онгоцыг барьцаалж, орон нутгийн цагаар 8.46 цагт ихэр худалдааны цамхагийн хойд цамхагийг мөргөлөө. Энэхүү халдлагаас хагас цагийн дараа буюу 9.03 цагт террористууд өмнөд цамхагийг мөргөв. Ихэр цамхаг террорист этгээдүүдийн халдлагад өртөөд хагас цагийн дараа “American Airlines”-ийн онгоц Пентагоныг мөргөсөн бол 9.59 цагт “United Airlines”-ын онгоц Пенсильванийн Шенксвиллд унасан байна. Америкт ийнхүү ганцхан цагийн дотор дараалласан дөрвөн халдлага болжээ. Орон нутгийн цагаар 10.28 цагт халдлагад өртсөн ихэр цамхагууд нуран унажээ.  Халдлагын захиалагчийг АНУ-ын тагнуулын байгууллага “Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладен хэмээн мэдэгдэж, “Америкийн номер нэг дайсан” гэж зарлажээ. Америкийн цэргүүд Ойрхи Дорнодод нэвтэрч, хөнөөлт дайснаа устгахаар тэмцэж эхэллээ. 2011 онд америкчууд гол дайснаа устгажээ. Бин Ладеныг Пакистаны Абботтабад хот дахь нуувчинд байхад нь хөнөөсөн юм. Ерөнхийлөгч асан Барак Обама энэхүү ажиллагааг Цагаан ордноос шууд хүлээн авч үзэж байжээ. Тэрбээр Бин Ладен амиа алдсаны дараа “Америкчууд ялалт байгууллаа” гэв. Бин Ладеныг устгасан нь түүний рейтингийг өргөсөн ч алан хядагчид Америкийг заналхийлсэн хэвээр байна. Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл 2014-2015 оны хооронд АНУ-ын гурван иргэнийг цаазалсан. Мөн энэ онд Америкт олон ч террорист халдлагууд болж, 30 гаруй хүн амиа алджээ. Эдгээр халдлагуудыг “Халифатын вант улс” бүлэглэл захиалсан хэмээн Цагаан ордон хардаж байна. Тус бүлэглэл Ирак, Сири улсад хяналтаа тогтоосны дараа АНУ тэргүүтэй 11 орон нэгдэж, цохилт өгөх болсон юм. Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх төрийн тэргүүний эхлүүлээд буй террористуудын эсрэг цэргийн ажиллагааг эцсээ хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдэж, олон улсаас тусламж хүсчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here