Нүүр хуудас Эдийн засаг Баруун цанхаас одоогийн байдлаар 300 мянган тонн нүүрс олборложээ

Баруун цанхаас одоогийн байдлаар 300 мянган тонн нүүрс олборложээ

226
0
Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийнхаа үйл ажиллагааг эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ хугацаанд 1.2 сая тонн хөрс хуулалтын ажил хийж, 400-500 мянган тонн нүүрс олборлоод байгаа юм байна.
Нээлттэй сонгон шалгаруулалт хийсний дүнд 300 мянган тонн нүүрсний нэг тонныг 71.5 ам.доллараар худалдаж, 22.5 сая ам.доллар олох боломж бүрдүүлэх гэрээ хийжээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойших хамгийн өндөр үнэ юм байна.
Анх 2012 онд уурхайгаас 240 км-ийн зайтай Цагаанхад боомт дээр нүүрсээ 70 ам.доллараар зарж байсан бол өнөөдөр нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар худалджээ.
Эрдэнэс Таван Толгой  Баруун цанхийн уурхайгаас гарсан нүүрсээ өөрсдөө борлуулах эрхтэй байдаг аж.
Зүүн Цанхийн ордоос олборлосон бүтээгдэхүүний ашигаас “Чалко”-гийн өр төлбөрийг өгч байгаа бөгөөд баруун цанхиас нүүрс олборлож байгаа компани ойрын үед 1.2 сая тонн нүүрс олборлож гаргахаар төлөвлөөд байгаа юм байна. Одоогийн байдлаар 300 мянган тонн нүүрс олборложээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here