Нүүр хуудас Эдийн засаг Газрын тосны үнийн өсөлтийг Ираны эсрэг хориг арга хэмжээтэй холбов

Газрын тосны үнийн өсөлтийг Ираны эсрэг хориг арга хэмжээтэй холбов

199
0
gazriin-tos
Газрын тосны үнийн өсөлтийг Ираны эсрэг хориг арга хэмжээтэй холбов

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн тухайд бага зэрэг өсөлттэй байна. Энэ нь АНУ ын эрх баригчдын Ираны эсрэг авсан хориг арга хэмжээтэй холбоотой гэж зах зээлийн шинжээчид тайлбарлаж байна.

Гэхдээ өчигдөр энэ хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болсон даруйд газрын тосны үнэ бага зэрэг тодруулбал 0,26 хувиар унасан. Лондонгийн Ай Си И биржийн мэдээгээр л гэхэд 1 р сард худалдаалах Брэнт маркийн газрын тосны үнэ ийм уналттай гарч 72,64 центэд хүрсэн байна.

Харин Америкийн И Ай Эй агентлагийн мэдээгээр Вайт маркийн газрын тосны үнэ баррель нь 63,69 центэд хүрч бараг 4 ам.доллараар унасан байсан. Гэхдээ газрын тосны үнийн энэ уналт нэг их удаан үргэлжлээгүй.

Сүүлийн мэдээгээр Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 72 доллар 96 центэд хүрч өсөөд байна. харин уналтыг Ираны газрын тосны томоохон худалдан авагчид болох Тотал, Рояль Дач Шелл зэрэг компаниуд Америкийн хориг хэрэгжихээс өмнө Ираны газрын тос худалдан авахаа зогсоосонтой холбоотой гэж харж байна.

~Газрын тосны үнийн өсөлтийг Ираны эсрэг хориг арга хэмжээтэй холбов~

Мөн гол худалдан авагч Хятад улсын томоохон компаниуд болох Чайна Нашинл Пэтрилиум, Синопек Иранаас газрын тос худалдан авахаа түр зогсоосноо мэдэгдсэн. Иран өнгөрсөн 10 сарын байдлаар 1,76 сая баррель газрын тос экспортолж ирсэн байна.

Харин Ерөнхийлөгч Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээ авахаа зарласны дараа экспортынх нь хэмжээ 37 хувиар буурсан дүн гарсан байгаа юм. Ер нь бол шинжээч мэргэжилтнүүд АНУ-ын Ираны эсрэг авсан хоригтой холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ цаашид өсөх хандлагатай гэдгийг хэлж байна.

Энэ нь зах зээл дээр газрын тосны хомсдол маш бага хэмжээгээр буурлаа ч баррелийнх нь үнийг 80 бүр түүнээс дээш ам.долларт хүргэж болзошгүй гэдгийг сануулж байна.

Өнгөрсөн 10 сарын эхээр Иранаас худалдан авах газрын тосны хэмжээ буурсан тухай мэдээлэл цацагдсан даруйд дэлхийн зах зээл дээр стратегийн энэ түүхий эдийн үнэ эрс өсч баррель нь 86 ам.долларт хүрч байсан.

Одоогоор АНУ Ираны газрын тосны экспортод бүрэн хориг тавиагүй байгаа. Тодруулбал Япон, Хятад, энэтхэг, Итали, Грек, Өмнөд Солонгос, Турк улс болон Тайванийн засаг захиргааныхан АНУ ын хоригт оролгүйгээр Ираны газрын тосыг худалдан авах боломжтойг Америкийн талаас тодруулсан юм.

Ямар ч байсан одоогоор шинжээч мэргэжилтнүүд газрын тосны үнэ ханш хаашаа эргэхийг бас баттай хэлж таамаглал дэвшүүлэхийг чармайхгүй байна.

Ираны эсрэг авсан хориг хэрэгжиж эхэлснээс 7 хоногийн дараа зах зээлийн нөхцөл байдал тодорхойлж болохуйц болно хэмээн харж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here