Нүүр хуудас Эдийн засаг Газрын тос боловсруулах үйлдвэр 2022 онд бүрэн ашиглалтад орно

Газрын тос боловсруулах үйлдвэр 2022 онд бүрэн ашиглалтад орно

138
0
gazriin_tos_bolowsruulah_uildwer_jpg
Газрын тос боловсруулах үйлдвэр 2022 онд бүрэн ашиглалтад орно

Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлын дэд бүтцийн барилгын ажил эхэллээ.

БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх манай оронд айлчлан ирж, биечлэн оролцлоо.

Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна.

Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой.

Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

~Газрын тос боловсруулах үйлдвэр 2022 онд бүрэн ашиглалтад орно~

Засгийн газраас боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх 100 хувь төрийн өмчит компани байгуулах тухай 92 дугаар тогтоолыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг гаргах Зөвлөхөөр Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компани шалгарсан. Хөндлөнгийн хяналт тавих “Захиалагчийн Инженер”-ээр (Owner’s Engineer) Италийн “Кинетик технолог” компани ажиллаж байна.

Стратегийн ач холбогдол бүхий энэ үйлдвэр байгуулагдсанаар манай улс эрчим хүчний нэг гол эх үүсвэрийн импортын хамаарлаас гарч, түлш шатахуун болон бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжихоос гадна аж үйлдвэрийн нэгэн шинэ салбар, эдийн засагт маань нэгэн шинэ тулгуур бий болж, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here