Нүүр хуудас Эдийн засаг “Дарханы цэвэрлэх байгууламж”ийн…

“Дарханы цэвэрлэх байгууламж”ийн…

210
0
"Дарханы цэвэрлэх байгууламж"ийн...
“Дарханы цэвэрлэх байгууламж”ийн барилга ашиглатад орлоо
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтарч 1990 оны дунд үеэс эхлэн Нийтийн аж ахуйн салбарын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон төслүүдийн нэг нь “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төсөл” юм.
Нээлтийн ёслолд Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамны төлөөлөл оролцов. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлсэн үгэндээ “Төсөл хэрэгжсэнээр Дархан хотын бохир усны менежмент сайжирч, бохир усны цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга болон насос станцын үйл ажиллагааны чанарын түвшин дээшилнэ. Ингэснээр Дархан хот болон хараа голын сав газрын амьдралын нөхцөл байдал сайжирна гэж үзэж байна” хэмээн онцолсон юм.

Төслийн нийт өртөг 20,68 сая ам.доллар бөгөөд үүний 10 гаруй хувийг Монгол улсын Засгийн газар, 90 орчим хувийг АХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дархан хотын цэвэрлэх байгууламжийг 14,0 сая ам.долларын гэрээгээр барьж байгуулахаар Герман-Италийн хамтарсан компанитай гэрээ байгуулсан нь өнөөдөр хэрэгжсэн адил хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн өртгөөс даруй 20 орчим хувиар хямд байна. Энэ нь төслийн төлөвлөсөн өртөг зардал хэмнэгдэх бодит нөхцөл байна гэж дүгнэж үзэж байгаа юм байна.

Төсөл хэрэгжсэнээр доорхи үндсэн 3 үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд, Цэвэрлэх байгууламжийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлт стандарын шаардлагад хүрнэ. Хөрс болон агаараар дамжин байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө 2016 онтой харьцулахад 24,5%-иар буурна. Лагийн чийгшлийн хэмжээ 25,5%-иар багасч, 73%- процентод хүрнэ. Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа сайжирч хоногийн бодит хүчин чадал 2025 он гэхэд 2,5 дахин нэмэгдэнэ. Цэвэршүүлсэн усны үзүүлэлт MNS4943-2015 стандартын шаардлагад нийцсэн байна. Бохир усны лабораторийн шинжилгээний чанар сайжирч 7 үзүүлэлтээр нэмж хяналт хийх боломж бүрдэнэ. Ашиглагч байгуулагын бүтээгдэхүүний өөрийн өртөг буурч эдийн засгийн үр өгөөж дээшилнэ. 2025 он гэхэд бохир усыг цуглуулах болон түүнийг цэвэрлэх, сайжруулсан системээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн тоо 45 000 – аас 60 000 хүрнэ. Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардал 2016 онтой харьцуулахад 25%-иар буурна гэх зэрэг олон талын ач холбогдолтойг нээлтийн ёслолд оролцогчид онцоллоо.

— “Дархан ус суваг” ОНӨХК эдийн засгийн болон санхүүгийн хувьд чадваржиж хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг татахуйц үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэнэ. Үүнд:

• Нэг төгрөгт ноогдох зардал 2016 онд 1,21 төгрөг байсныг 1,10 төгрөг болгоно

• борлуулсан 1м3 усанд ноогдох үйл ажиллагааны зардал 2016 онд 1,313 төгрөг байсныг 1,93 төгрөг болгоно.

В. Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын төвшин сайжирч үйл ажиллагааны зардал буурна.

— Үйлдвэрийн бүсээс насосны станц 2 хүртэлх бохир усны шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 2019 он гэхэд 5 дахин нэмэгдэнэ.

— Цэвэрлэх байгууламжийн дулаан хангамжийн надвартай ажиллагаа хангагдаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасна. Дулаан түгээлт 12,6 мВт-аар нэмэгдэнэ.

— Дулаан хангамжид 27 аж ахуй үйлдвэр, 100 гаруй айл өрх нэмэгдэж холбогдох боломж бүрдэнэ.

— “Дархан ус суваг” ХК нь хэрэглэгчидэд чиглэсэн үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг оновчтой бүтэцтэй байгууллага болсон байна. 2016 он гэхэд 1000 холболтод 15 ажиллах хүчин ногдож байсан бол 2025 он гэхэд 10 болгож бууруулна.

Төсөл хэрэгжсэнээр Дархан хотын бохир усны менежмент сайжирч, бохир усны цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга болон насос станцын үйл ажиллагааны чанарын түвшин дээшилнэ. Ингэснээр Дархан хот болон хараа голын сав газрын амьдралын нөхцөл байдал сайжирна гэж үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here