Нүүр хуудас Эдийн засаг Дундаж цалин 942.900 төгрөг болж өсчээ

Дундаж цалин 942.900 төгрөг болж өсчээ

357
0

Статистикийн хорооноос гаргадаг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын энэ оны хоёрдугаар сарын тайлан гарчээ.

Статистикчдийн судалгаагаар манай орны ажил эрхлэгчдээс дундаж цалин нь хамгийн өндөр (2311.7 мянган төгрөг) салбар уул уурхай бол хамгийн бага буюу 626.3 мянган төгрөгийн дундаж цалинтай ажилтнууд өрхийн үйлдвэрлэлийнхэн байгаа аж.

Өнгөрөгч оны сүүлчийн улирлын байдлаар нэг ажилтны сарын дундаж цалин 942.900 төгрөг байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 74.400 төгрөгөөр, өмнөх улирлаас 58.600 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Ажил эрхлэгчдийн сарын дундаж цалин 2010 оныхтой харьцуулахад 2.5 дахин буюу харьцангуй их нэмэгдсэн гэсэн үзүүлэлттэй буй. Харамсалтай нь цалин нэмэгдэхийн хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж, цалинг бодитой нэмэгдэх боломжгүй болгож буй. Тиймдээ ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 56.4 хувв нэмэгдсэн гэх үзүүлэлттэй гарчээ.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here