Нүүр хуудас Эдийн засаг Дэлхийн банкны Монголыг хариуцсан захиралтай уулзлаа

Дэлхийн банкны Монголыг хариуцсан захиралтай уулзлаа

150
0
delhiin-bank
Дэлхийн банкны Монголыг хариуцсан захиралтай уулзлаа
~Дэлхийн банкны Монголыг хариуцсан захиралтай уулзлаа~

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 7-ны өдөр Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал ноён Берт Хофманыг хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Дэлхийн банкны зүгээс манай улсад эдийн засгийн хүндрэл тулгарсан үед дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд Засгийн газраас эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, экспортыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Берт Хофман Монгол Улсын эдийн засагт гарч буй ахиц дэвшлийг нааштайгаар үнэлж буйгаа илэрхийлээд Дэлхийн банкны зүгээс экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр ГХЯ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн буйгаа тэмдэглэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here