Нүүр хуудас Эдийн засаг Ерөнхий боловсролын сурагчдын амралт ирэх долоо хоногоос эхэлнэ.

Ерөнхий боловсролын сурагчдын амралт ирэх долоо хоногоос эхэлнэ.

122
0

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталсан. Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл энэ хичээлийн жилд мөрдсөн амралтын хуваарь цаашид өөрчлөгдөхгүй юм. Тэгвэл хуваарийн дагуу нэг хоёрдугаар ангийн сурагчдын амралт ирэх долоо хоногт буюу энэ сарын 25-наас эхэлнэ. Харин гурав, дөрөвдүгээр ангийнхан зургаадугаар сарын 1-нээс амрах бол 5-12 дугаар ангийнхан зургаадугаар сарын 7-ноос амрах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here