Нүүр хуудас Эдийн засаг Зочид буудлуудад зэрэглэл олгов

Зочид буудлуудад зэрэглэл олгов

112
0

Улаанбаатарын дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комиссын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тавдугаар сарын 4-ний өдрийн А-109 дугаар тушаалаар зочид буудлуудад 3-5 од олгожээ. Үүн; Бэст вестерн пример туушин зочид буудалд таван од, Бишрэлт зочид буудалд дөрвөн од, H9 /hotel nine/ зочид буудал гурван од, Спрингс зочид буудалд гурван одны зэрэглэл олгосон байна.
Эдгээр зочид буудлын Одны гэрчилгээ тэмдэгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат нар гардуулан өгөв.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлснээр зочид буудлуудад од зэрэглэл олгохдоо салбарын сайдын тушаалаар батлагдсан тусгай комисс MNS5927:2008 стандартын дагуу шалгаруулалт хийсэн тайлан хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлт зэргийг үндэслэдэг ю юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here