Нүүр хуудас Эдийн засаг ЛИТВИ: ‘КРИПТО’-д зориулсан төлбөрийн систем гаргана

ЛИТВИ: ‘КРИПТО’-д зориулсан төлбөрийн систем гаргана

41
0
Lithuania-uls-2019
Литви улсын Төв Банк КРИПТОД зориулсан төлбөрийн шинэ бодлого гаргана

Литви улсын Төв Банкнаас гаргаж буй бодлогын өөрчлөлт нь криптогоор төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэх шинжтэй байна.

“Initial coin offering”-оор дамжуулан криптовалют болон токен гаргах тал дээр Литвийн Төв Банк ийнхүү бодлогодоо өөрчлөлт оруулж байна.

Литви улсын валютын бодлогыг тодорхойлж, санхүүгийн зах зээлийг чиглүүлж байдаг Төв Банк нь виртуал мөнгөн дэвсгэрт гэх ойлголтыг Виртуал өмч болгон өөрчилсөн төдийгүй, зах зээлд оролцогч бүх талууд нь төлбөр тооцоо хийх, виртуал өмчтэй байх ижил тэгш эрхийг эдлэх ёстой гэжээ.

Гэхдээ Литви улсад одоогоор крипто хөрөнгө оруулалтын сангууд нь зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт л нээлттэй байгаа юм. Түүнчлэн санхүүгийн байгууллагууд нь төлбөр тооцоог шууд криптогоор хийхийг хараахан зөвшөөрөөгүй, цаашдаа тийм болох боломж нь аажмаар бүрдэж эхэллээ гэж үзэж болохоор байна.

Ямартаа ч шинэ бодлогын өөрчлөлтийн дагуу виртуал өмчтэй компаниуд нь крипто төлбөр тооцоогоо шууд бусаар буюу 3 дагч талын платформоор дамжуулан, тухайн нутаг дэвсгэрийн фиат буюу цаасан мөнгө рүү шилжүүлэн авах боломж бүрджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here