Нүүр хуудас Эдийн засаг Мал эмнэлэг, ариун цэвэр, ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллана

Мал эмнэлэг, ариун цэвэр, ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллана

146
0

МХЕГ, Евразийн эдийн засгийн комисс хооронд мал эмнэлэг, ариун цэвэр, ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт өчигдөр гарын үсэг зурсан байна.  Мал эмнэлгийн ариун цэвэртэй холбоотой бараа бүтээгдэхүүнд аюултай болон хорио цээртэй, хортой зүйлс, мал, амьтны өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор мал эмнэлэг, ариун цэвэр, ургамлын хорио цээрийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар санамж бичигт тусгасан юм. Түүнчлэн ургамлын гаралтай бараа бүтээгдэхүүний харилцан худалдааны үеийн Монгол Улсын болон Евроазийн эдийн засгийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрийн ургамлын хорио цээрийн аюулгүй байдлыг хангах, мөн түүнчлэн хүн амыг малаас хүнд халдварлах өвчнөөс хамгаалах, мал, мал амьтны гаралтай бараа бүтээгдэхүүний аюулгүй худалдаа болон мал аж ахуйг хөгжүүлэхэд малын эрүүл мэндийг хамгаалах зэрэг асуудлыг ханган ажиллахаар болов. Түүнчлэн дээрх чиглэлд тус бүс нутагт мэргэжилтэн сургах, туршлага хуримтлуулах, Евразийн эдийн засгийн холбооны 5 улсад мах, махан бүтээгдэхүүн, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн тавьсан стандарт шаардлага хангасан тохиолдолд экспортлох боломжтойг илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here