Нүүр хуудас Эдийн засаг МАХН-аас С.Ганбаатарыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо.

МАХН-аас С.Ганбаатарыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо.

115
0

МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Тэрбээр өчигдөр орой эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нэр дэвшигч С.Ганбаатарын эрүүл мэндийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлээ.
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Өнөөдөр МАХН-ын Бага чуулганаар олонхийн саналаар Ганбаатарыг дэмжсэн гэдгийг дууллаа. Өчигдөр оройг хүртэл С.Ганбаатар руу залгаад МАХН-аас нэр дэвших үү гэдэг асуудлыг ярьж байсан. Миний хувьд намын Бага чуулганд өөрийн байр суурийг илэрхийлж байсан.
Төрийг барих зангаргатай, хуулийг ясчлан биелүүлэх, нэр цэвэр хүн нэр дэвшээсэй гэж хүсэж байсан. Нам дээр ирээд нэг цаг 30 минутад сэтгэлийн хөөрлөөр нэр дэвшье гэж хэлсэн хүнийг дэмжих тухай ойлголт байхгүй. Намын харьяаллын хувьд МАХН, дорж хаяж нам бус гэдгээ баталгаажуулсан хүн байх ёстой гэж ойлгож байгаа.
Боловсролын талаас харвал гавьяат хуульч, доктор профессор С.Нарангэрэл гэдэг хүний нэрийг оруулж ирж байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гээд дурьдвал нэлээд туршлагатай улстөрч. Гэтэл дээд боловсролтой эсэх гадаадад сурч байсан эсэхээ худлаа тавьж байсан гээд хэвлэлээр бичигдэж байсан ийм хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь буруу гэж бодож байгаа.
Хуульзүйн хувьд ч боломжгүй, Үндсэн хуулийн хувьд ч боломжгүй гэж харж байна. Би УИХ-д сууж байгаа намын гишүүний хувьд байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байна.
Намайг улс төрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй гэж хүсэж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here