Нүүр хуудас Эдийн засаг МЕКСИК: Криптогийн хууль эрхзүйн зохицуулалт “ичгэвтэр” гэв

МЕКСИК: Криптогийн хууль эрхзүйн зохицуулалт “ичгэвтэр” гэв

21
0
Mexico-tow-bank
Мексик улсын Төв Банк

Мексик улсын Төв Банкнаас криптогийн талаарх хууль эрхзүйн зохицуулалт нь “ичгэвтэр” хэмээн тус улсын крипто арилжааныхан шүүмжиллээ.

Дотоодын крипто арилжааны газрын CEO-гийн хэлж буйгаар төв банкны удирдлагууд криптовалютын тал дээр үл тоомсорлож байгаа нь тэдний санал болгосон хууль эрхзүйн зохицуулалтаас харагджээ.

“Isbit” нэртэй крипто арилжааны газрын CEO Себастян Акоста Чекагийн хэлснээр Мексикийн төв банк зөвхөн дотоод үйл ажиллагаандаа крипто ашиглах зорилготой, харин бусад крипто үйлчилгээ үзүүлж байгаа газруудын үйл ажиллагааг хаан боогдуулсан шинжтэй зохицуулалт нэвтрүүлэхээр оролдож байгаа гэнэ.

Эргэн сануулахад Мексикийн конгресс нь өнгөрсөн жил санхүүгийн технологийн компаниудад хууль эрхзүйн зохицуулалт хийх ажлыг Төв Банкт даалгасан юм.

Мексикийн Төв Банк аль криптовалютад зөвшөөрөл өгөхөө дангаараа мэдэж шийдэх болсон нь ч учир дутагдалтай шийдвэр гэж крипто арилжааны газрынхан дүгнэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here