Нүүр хуудас Эдийн засаг Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 шил архи олдсон гэх мэдээлэл худал гэв

Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 шил архи олдсон гэх мэдээлэл худал гэв

341
0
mongol-bank
Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 шил архи олдсон гэх мэдээлэл худал гэв
~Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 шил архи олдсон гэх мэдээлэл худал гэв~

ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгасан.

Энэ хүрээнд Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 шил архи, согтууруулах ундаа олдсон гэх мэдээлэл нь бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.

“Монгол Улсын Эрдэнэсийн сан” нь Эрдэнэсийн сангийн тухай хуулиар төрийн тусгай хамгаалалтанд байдаг улсын онц чухал объект юм.

Түүнчлэн Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмаар ажилтан, алба хаагчид өрөө, тасалгаандаа согтууруулах ундааны зүйл нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглосон бөгөөд төрийн тусгай хамгаалалт өдөр бүр хяналт тавьдаг.

Монголбанкны ажилтан, алба хаагчид тус журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол мөрдөж ажилладаг болно.

МОНГОЛБАНК

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here