Нүүр хуудас Эдийн засаг Монголын жүдочид дэлхийн 126 орноос 3-р байрт шалгарч түүхэн амжилт үзүүллээ.

Монголын жүдочид дэлхийн 126 орноос 3-р байрт шалгарч түүхэн амжилт үзүүллээ.

167
0

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо наймдугаар сарын 28-нд эхэлж, есдүгээр сарын 3-нд өндөрлөсөн. Нэг сая ам.долларын шагналын сантай Жүдо бөхийн ДАШТ-ий жин жингийн аваргуудын алтан медалийг 26 мянган ам.доллар дагалддаг. Түүнээс 5200 ам.долларыг дасгалжуулагчид олгодог.

Харин мөнгөн медаль хүртсэн 15 мянга /тамирчин 12 мянга, дасгалжуулагч 3000/, хүрэл медальтан 8000 /тамирчин 6400, дасгалжуулагч 1600/ ам.долларын мөнгөн шагнал хүртсэн юм.

Энэ жилийн ДАШТ-д Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, шагналт тав ба долдугаар байр тус тус эзэлснээр багийн амжилтаар дэлхийн 126 орноос гуравдугаар байрт шалгарч түүхэн амжилт үзүүлсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here