Нүүр хуудас Эдийн засаг Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган боллоо.

Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган боллоо.

199
0

 2017 оны 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  “Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган”-ны 2 дахь өдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болсон  хэлэлцүүлэгт гурван улсын бүс нутгийн худалдаа аж, үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн 200 гаруй төлөөлөл бүс нутгийн онцлог, нөөц боломжтой танилцан, гурван улсын хил худалдаа, хамтын ажиллагааны хэрэгцээ, боломжуудыг хэлэлцэв. Мөн гурван улсын Танхимуудын сайн туршлага, оролцооны талаар санал солилцож, хамтын ажиллагааны нэгдсэн ойлголтод хүрч  ОХУ-ын Томск хот хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан станц бусад дэд бүтэц, үйлдвэрлэлийн төсөлд, Красноярскийн хязгаар газар тариалан, үйлдвэрлэлийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, мөн гурван улсын хамтын ажиллагааг 2020 онд өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа.  ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүнсүнт хошуу нь аж үйлдвэрийн парк, мах, ХАА-н чиглэлээр хамтран ажиллах болон хил дамнасан аж үйлдвэр, худалдаа, соёлын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол Эрээн хот нь бүс нутгийн бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тууштай ажиллаж байгааг дурдан Монгол Улсаас жигнэсэн мах, мод, модон бүтээгдэхүүнийг импортлох боломжтойг илэрхийллээ. Гурван улсын худалдааны эргэлтийг сайжруулахад чухал байр суурь эзэлдэг банкны үйл ажиллагаа болон интернет худалдааны талаар илтгэл, мэдээллийг тус тус хүргэсэн юм. Тус чуулга уулзалтад гурван улсын төрийн байгууллага болон хувийн хэвшлээс цаашдын хамтын ажиллагааны хүрээнд илтгэлүүд тавигдаж, үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Л.Мөнхбат “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр хоёр салбар хуралдаанд тус бүр илтгэл тавихын зэрэгцээ гурван талт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here