Нүүр хуудас Эдийн засаг Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжтэй танилцана уу

Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжтэй танилцана уу

240
0
erdenet_uildwer
Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжтэй танилцана уу
Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжтэй танилцана уу

Монгол Улсын 2017 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо. “ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж “Эрдэнэт Үйлдвэр”, “Оюу Толгой” ХХК, “Хаан банк” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Монголын алт” /МАК/ ХХК, “Худалдаа хөгжлийн банк, “Тийсс Монгол” ХХК, “НИК” ХХК, “Тавантолгой” ХК эхний аравт жагссан байна.

Нэр бүхий 65 аж ахуйн нэгж гурван жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжид багтсан бол шинээр 17 аж ахуйн нэгж нэмэгджээ.

100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2017 оны байдлаар өмнөх оноос 30 орчим хувиар, улсын төсөвт төлсөн татварын хэмжээ 1,9 дахин нэмэгдэж 3,2 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын төсвийн татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлж 80 орчим мянган хүнийг ажлын байраар хангасан байна.

“ТОП-100” аж ахуйн нэгжийн 25 хувь нь худалдаа үйлчилгээ, 22 хувь нь уул уурхай, 12 хувь нь газрын тосны хангамж, есөн хувь нь хүнсний үйлдвэрлэл, найман хувь нь банк санхүү, долоо хувь нь цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж, зургаан хувь нь харилцаа холбоо, гурван хувь нь барилга, зам, гурван хувь нь хүнд үйлдвэр, хоёр хувь нь тээвэр ложистик, үлдэх хувь нь бусад салбарынх байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here