Нүүр хуудас Эдийн засаг Мооднаас гарахгүй ҮСЛЭГ ЭДЛЭЛ

Мооднаас гарахгүй ҮСЛЭГ ЭДЛЭЛ

821
0
Мооднаас гарахгүй ҮСЛЭГ ЭДЛЭЛ
Мооднаас гарахгүй ҮСЛЭГ ЭДЛЭЛ

Мооднаас гарахгүй ҮСЛЭГ ЭДЛЭЛ
Үслэг эдлэлд дурладаггүй эмэгтэй хүн гэж барагтаа л байхгүй болов уу. Эртнээс нааш хэрэглэж ирсэн энэхүү хэрэглээ хойшид ч байр сууриа алдалгүй, харин загварын хувьд хувьсан өөрчлөгдөж үнэ цэнэтэй хэвээр байсаар байх болно. Үслэг эдлэл гэхээр зөвхөн амьтны гаралтай хэмээн туйлшран ойлгож болохгүй. Учир нь, дэлхий нийт амьтны гаралтай үслэг эдлэлээс татгалзаж, үүний оронд хиймэл үслэг эдлэлээр гоёхыг санал болгож буй. Тиймдээ ч хиймэл үслэг эдлэлийн нэр төрөл, чанар чансаа дотроо олон төрөл байгаа учраас сонголт арвин. Тэгвэл энэ удаа шиншила, булга гэх мэт амьд амьтны үслэг эдлэл гэж туйлшралгүйгээр хиймэл, басхүү загварлаг, донж хэв маягтай үслэг эдлэлийг сонирхоод нэг үзээрэй.

Богино хантааз
Дүн өвлийг өнөтэй дулаахан давахад үслэг эдлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Заавал үслэг шуба гэлгүй дулаахан ийм хантааз өмсчихсөн байхад илч дулаанаараа таныг төөнөн, дааруулна л гэж байхгүй. Хиймэл үслэг эдлэл илч муутай шүү дээ хэмээн бодож яваа бол эндүүрч байна гэж хэлмээр байна. Ийм хантааз өмсөөд бүсэлхий хэсгээрээ бүс зүүчихсэн байхад таныг загварлаг харагдуулахаас гадна гоолиг биеийг тань улам тодотгож өгнө.

Богино шуба
Хиймэл үслэг материал олон төрөл болсон учраас тэр дундаас өөрийн сонирхолд нийцүүлэн сонголтоо хийн ийм богино шуба урлуулж болох юм. “Маяг” харагдаж байгаа биз? Энэ зурган дээрх шуба ч бас хиймэл үс. Амьтны амь гарзадсан шуба өмсөж байснаас донжийг нь олсон ийм шуба өмсөөд явах нь сэтгэл ч сайхан шүү дээ.

 

Урт шуба
Үс багатай ийм төрлийн материалаар уг загвар бүхий урт шуба урлуулж бас болно. Цэвэрхэн, цэмцгэр харагдаж буй биз? Урд талын ил гарсан цахилгаан уг шубыг улам илүү загварлаг харагдуулж байна. Хэт их нүсэр биш хэрнээ цаанаа хээнцэр харагдах эл шубыг энэ өвөл урлуулан өмсөж болох юм.

Урт хантааз
Өндөр, гоолиг биетэй бүсгүйчүүдэд маань ийм урт хантааз гайхалтай сайхан зохино. Гадуур ийм хантааз байхгүй бол өөрөө материалаа сонгон оёулчихад л хангалттай. Дулаахан, бас загварлаг.

Даашинз, эсвэл хантааз ч гэж нэрлэж болохоор эл загвар үслэг эдлэлийн 2016 оны моод. Яг л амьд амьтны үс мэт харагдах ч энэ бол хиймэл үс юм шүү. Хиймэл үслэг эдлэл дэлхий дахинд хүчтэй хөгжиж байгаа учраас материалын хувьд сайжирсан маш олон янз болсон учраас сонголт хийхэд амар болсон гэдгийг дуулгая. Ийм загвартай үслэг даашинз манайд төдийлөн дэлгэрээгүй байгаа учраас цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхагчид бусдаас өрсөж эл даашинзыг урлуулан гоёорой.


Пальто
Энэ чинь энгийн л пальто байна шүү дээ гэж гайхаж байна уу? Тэгж харагдаж буй ч нарийн ширхэгтэй үслэг эдлэлийн материалаар уг пальтог урлажээ. Заавал үс нь сагсайсан нүсэр шубаас илүүтэй энгийн эл материалаар ийм загварын пальтог урлуулан өмсөж болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here