Нүүр хуудас Танд тустай СОРОБАН чамайг илүү ухаантай болгоно

СОРОБАН чамайг илүү ухаантай болгоно

493
0
СОРОБАН чамайг илүү ухаантай болгоно
СОРОБАН чамайг илүү ухаантай болгоно


Найз минь чи хичээлээ түүртэхгүй хийж, багшийнхаа болон гэр бүлийнхнийхээ зааж өгсөн бүгдийг хурдан сурч мэдэн өмнөхөөсөө илүү ухаантай болмоор байна уу? Хааяа ч тоо бодох, эсвэл шүлэг цээжлэх ч хэцүүхэн байдаг шүү. Тэгвэл өмнөхөөсөө илүү ухаалаг болохыг хүсвэл соробан буюу сампингаар хичээллэхийг зөвлөж байна. Соробан чамд ямар их үр өгөөжийг өгөх вэ гэдгээ эндээс уншиж мэдээрэй.

Сампингаар хичээллэснээр тоог хурдтай бодохоос гадна аль төрлийн хичээлд хандах хандлага нь өөр болж ирнэ. Гадаад хэлний цээжлэх чадвар хөгжинө. Товчхондоо, соробанаар хичээллэснээр хүүхдийн оюун ухаан, анхаарал төвлөрөлт, ой тогтоолт хөгждөг. Шинжлэх ухааны үндэслэлтэй, амжилт нь батлагдсан энэхүү хөгжилтэй, үр дүнтэй сургалтын хөтөлбөрийн хүрээнд сурагчид уураг тархиа гайхалтайгаар хөгжүүлэх болно.
Соробаны сургалт маш олон талын чадварыг хүүхдэд бий болгодог.
• Тархины хоёр тал бөмбөлгийг хөгжүүлэх
• Дэвшилтэт тооцоолох чадвар
• Анхаарал төвлөрөлт
• Тооцоолох, ажиглах чадвар
• Хурдыг нэмэгдүүлэх
• Дүн шинжилгээ хийх
• Өөртөө итгэх итгэл
• Ой тогтоолт
• Тэвчээр
…гэх мэт олон талын ач холбогдолтой.

Хүүхдээ сампингаар хичээллүүлж эхэлсэн нэгэн ээж “Хүү маань нэгдүгээр ангид ороод 18 үсэг нүдлэх гэж хоёр сар гаран болсон. Гэтэл сампингийн сургалтад яваад үлдсэн үсгүүдээ долоо хоногийн дотор тогтоочихсон” хэмээн туршлагаасаа хуваалцаж байна. Энэ бол сампин гэхээсээ илүү сурах чадварыг дээшлүүлж байгаа хэрэг.

soroban
СОРОБАН чамайг илүү ухаантай болгоно

Яаж хурдан бодох вэ, яаж хурдан цээжлэх вэ, ой тогтоолтоо сайжруулах уу гээд. Дээр нь зохион байгуулалт сайтай болдог.
Баруун гарын таван хуруун дээр жишээлэхэд эрхий хуруу логик сэтгэлгээ хөгжүүлдэг, долоовор хуруу зүүн тархины бүтээлч чадварыг сайжруулдаг. Дунд хуруу ой тогтоолтыг сайжруулдаг.

Ядам хуруу харах, чигчий хуруу сонсох чадварыг хөгжүүлдэг гэж Америкийн их сургуулиудын эрдэмтдийн судалгаагаар дүгнэсэн байдаг.
Тиймээс энэ бол сампин биш, тархийг хөгжүүлж, чадваржуулдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Энэхүү судалгаагаар америкийн эрдэмтэд Нобелийн шагнал ч хүртсэн нь бий. Сампингаар сурч чадахгүй нэг ч хүүхэд байхгүй.
Сампингийн хэрэглээ нь одоогоос 450 гаруй жилийн өмнө анх японд орж ирсэн бөгөөд соробан нь японы сургалтын системд багтаж байжээ.

Эдогийн үе буюу 18- р зууны үед япончуудын боловсрол тэр дундаа математикт чадварлаг байсныг соробаны хэрэглээтэй холбон тайлбарлах нь ч бий. Цаашлаад сампин дээр 16 оронтой тоог хүртэл унших боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here