Нүүр хуудас Эдийн засаг Мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгална

Мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгална

212
0

Өчигдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.

Өнгөрөгч сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 хувьд хүрээд буй. Инфляци цаашид өсөх төлөвтэй байгаа хэмээн эдийн засагчид тооцоолж буй ч зорилтот түвшнээс давж гарахгүй гэж үзжээ.

Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, мөн шинээр “Хуралдай” бонд гарган, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгаснаар гадаад төлбөрийн дарамт буурч буй. Хэдийгээр энэ нь эерэг өөрчлөлт болж байгаа ч төсвийн болон гадаад секторын байдал тодорхой бус хэвээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here