Нүүр хуудас Эдийн засаг Нефтийн дэлхийн зах зээлийн үнэ 12 дахь өдрөө дараалан буурч байна

Нефтийн дэлхийн зах зээлийн үнэ 12 дахь өдрөө дараалан буурч байна

98
0
neft-une
Нефтийн дэлхийн зах зээлийн үнэ 12 дахь өдрөө дараалан буурч байна

АНУ-д олборлодог нефтийн үнэ өчигдөр долоон хувиар унаж, нэг баррель нь 55 доллар 69 центэд хүрлээ.

Энэ нь сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлт болж байгааг ажиглагчид дурдаж байна.

Мөн өчигдөр “Брент” маркийн нефтийн нэг баррелийн үнэ 65 доллараас доош орж буурсан тухай бид мэдээлсэн. Ерөнхийдөө нефтийн дэлхийн зах зээлийн үнэ 12 дахь өдрөө дараалан буурч байна. Зургаан долоо хоногийн өмнө Америкийн нефтийн нэг баррель нь 76 доллартай тэнцэж байсан.

Байдал ийнхүү тогтворгүй болсон нь дэлхийн зах зээлийн эрэлт буурна гэсэн таамгаас үүдэж нефть олборлолтын хэмжээ нэмэгдсэн гэдэг мэдээлэлтэй холбоотой байна. Мөн Ираны нефтийн экспортыг бараг бүрэн зогсоход хүргэж мэдэх Америкийн хориг хэрэгжиж эхэлсэн нь үнэ огцом хөөрөхөд нөлөөлсөн.

Гэвч тэрхүү болзошгүй алдагдлыг Саудын Араб, ОХУ, АНУ-ын нефтийн олборлолт нэмэгдсэнээр бүрэн нөхөгдөх нь тодорхой болж байна. АНУ-ын тухайд шатдаг занарын ордуудаа боловсруулсны ачаар нефть үйлдвэрлэл нь жилийн дотор 20 хувиар өсч, өнгөрөгч есдүгээр сард дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгч орон болсон.

Мөн Саудын Араб улс нефтийн үнэ хямдарсны улмаас экспортоо өдөрт 500 мянган баррелиар бууруулахаа зарлаад байгаа юм.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нефтийн одоогийн эрэлтийг харгалзан үйлдвэрлэл өнөөгийн түвшиндээ байх учиртайг онцлоод, ийм бодлого барихыг Саудын Араб болон ОПЕК-ийн гишүүн орнуудад уриалж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here