Нүүр хуудас Эдийн засаг Ноён уулын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоолоо

Ноён уулын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоолоо

265
0

Энэ долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар Уул уурхайн салбарын хэд хэдэн асуудлыг хөндөж хэлэлцсэний нэг нь Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Ноён уулын байгалийн нөөц газрын хилийг заагийг тогтоосон явдал.

Тус уулын байгалийн нөөц газрын хилийг 11118.05 га, мөн Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа.

Дээрх газруудыг хилийн заагийг улсын тусгай хамгаалалтад авсанаар нутаг дэвсгэрийн эзлэх хувь нэмэгдэнэ гэсэн үг.

Хүннүгийн үеийн булш, хиргэсүүр зэрэг түүхэн дурсгал бүхий Ноён ууланд өдгөө ашиглалт, тусгай хайгуулын 5 зөвшөөрөл олгоод байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here