Нүүр хуудас Эдийн засаг ОУВС-гийн зүгээс Монгол Улсын гадаад нөхцөл байдал сайжирч, эдийн засаг нь сэргэж...

ОУВС-гийн зүгээс Монгол Улсын гадаад нөхцөл байдал сайжирч, эдийн засаг нь сэргэж байгаа гэж дүгнэсэн

186
0

ОУВС-гийн шинжээчдийн баг манай улсад ажиллаад, хоёр өдрийн өмнө буцсан билээ. ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч асан Коши Матай өөр албан тушаалд шилжсэнтэй холбогдуулан шинээр Жеофф Готтлиэб сонгогдон ажиллаж буй юм.

ОУВС-гийн зүгээс Монгол Улсын гадаад нөхцөл байдал сайжирч, эдийн засаг нь сэргэж байгаа ба ДНБ-ийн өсөлт энэ онд 3.3 хувь цаашлаад 2018 онд 4.2 хувьд хүрэх төлөвтэй байгаа гэж дүгнэсэн байна.

Жеофф Готтлиэбийн зүгээс ажлын хэсгийн айлчлалыг дүгнэхдээ: “Нүүрсний экспорт өссөн, үйлчилгээ худалдааны салбар сэргэсэн, ОУВС-ийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөөс үүдэлтэйгээр Монгол Улсад итгэх итгэл өссөн зэрэг шалтгаануудын улмаас тус улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү тэлж, оны эцэст 3.3 хувийн өсөлттэй гарахаар байна. Тоон үзүүлэлтүүдээр хөтөлбөрийн гүйцэтгэл зорилтдоо хүрсэн. Төсөвт хийсэн реформын дагуу орлогыг дэмжиж, зардлыг чангатгаснаас үр дүн мөн тооцоолж байснаас сайн гарсан. 2016 онд төсвийн алдагдал ДНБ-ий 17 хувьтай тэнцэх хэмжээнд байсан бол энэ онд 7.5 хувь хүртэл буурахаар харагдаж байна.

Эрх баригчид төрийн албан хаагчдад зориулж нэг удаагийн урамшууллыг энэ онд, эсвэл ирэх онд олгохоор шийдсэн. Гадаад валютын цэвэр нөөц ихсэж, 2017 болон 2018 онд төлөгдөхөөр хүлээгдээд байсан засгийн газрын гадаад бондуудыг харьцангуй хүү багатай шинэ бондоор төлсөн тул тулгараад байсан гадаад эрсдэлүүд арилсан” хэмээн онцолжээ.

Шинээр томилогдоод буй ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиэб нь тус сангийн Хятад дахь багийн ахлах эдийн засагчаар ажиллаж байжээ. Тэрбээр ОУВС-ийн Грекийн багийн гишүүн байсан бөгөөд 2012-2014 оны санхүүгийн болон өр төлбөрийн асуудлыг хариуцаж байсан аж.

ОУВС-д орохоосоо өмнө ноён Готлибын ажил мэргэжлийн хүрээнд төрийн ба хувийн хэвшлийн байгууллагуудыг хамарсан бөгөөд АНУ-ын Төрийн сан, Голдман Сачс, Форд хөрөнгө оруулалтын групп, Колумбын их сургуулийн Дэлхий институт зэрэг байгууллагуудад ажиллаж байсан байна. Тэрээр Брауны Их Сургуульд суралцаж, Дублины Их Сургуулийг Эдийн Засгийн Магистр зэрэгтэй төгсчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here