Нүүр хуудас Эдийн засаг Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх…

Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх…

403
0
Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх...
Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх...

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 2018 оны төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Мөн мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг холбогдох санал, зөвлөмжийг тусган Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлахаар тогтжээ.

Түүнчлэн даатгалын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар Санхүүгийн зохицуулах хороо болон Сангийн яамны хамтарсан ажлын хэсгийг байгуулах саналыг хуралдаанаар дэмжсэн байна.

Тус хуралдаанаар Монгол Улсын мөнгөний болон хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд өгөх зөвлөмж, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөний төсөл, Хөрөнгийн зах зээл ба уул уурхай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here