Нүүр хуудас Эдийн засаг Солонгосын смарт карт компанийн дэд Ерөнхийлөгчтэй уулзлаа

Солонгосын смарт карт компанийн дэд Ерөнхийлөгчтэй уулзлаа

213
0
solongos-smart-kart-company
Солонгос улсын Смарт карт компанийн дэд ерөнхийлөгч Чой Дун Вак
~Солонгосын смарт карт компанийн дэд Ерөнхийлөгчтэй уулзлаа~

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Солонгос улсын Смарт карт компанийн дэд ерөнхийлөгч Чой Дун Вакыг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоож байсан.

Олон жилийн турш найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин тэлж байгаа билээ.

Улаанбаатар болон Сөүл хотууд 1995 оноос ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, нийтийн тээвэр, ногоон байгууламж, хот төлөвлөлт зэрэг бүхий л салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа юм.

Хоёр хотын хамтын ажиллагаа өргөжиж байгаад туйлын сэтгэл хангалуун байгаагаа Солонгос улсын смарт карт компанийн дэд Ерөнхийлөгч Чой Дун вук илэрхийллээ.

Хоёр хот олон салбарт хамтран ажиллахын зэрэгцээ нийтийн тээврийн салбарт, смарт картыг хэрэглээнд нэвтрүүлэх, цаашид өргөжүүлж хөгжүүлэх талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах талаар уулзалт боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here