Нүүр хуудас Эдийн засаг ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ “ЧАЙНА ШЭНЬХУА ЭНЕРЖИ” КОМПАНТАЙ УУЛЗЛАА

ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ “ЧАЙНА ШЭНЬХУА ЭНЕРЖИ” КОМПАНТАЙ УУЛЗЛАА

209
0
ЧАЙНА ШЭНЬХУА ЭНЕРЖИ
ЧАЙНА ШЭНЬХУА ЭНЕРЖИ" КОМПАНТАЙ УУЛЗЛАА
Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллахаар шалгарсан хөрөнгө оруулагчтай хийх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, дэд даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар ажиллахаар Засгийн газраас 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.

Шалгарсан түншлэлийн гишүүн Чайна Шэньхуа Энержи компани өнөөдөр уг ажлын хэсгийн урилгаар ажлын хэсэгтэй анхны уулзалт хийлээ.  Чайна Шэньхуа Гадаад хөрөнгө оруулалтын компанийн захирал Лу Бин, Чайна Шэньхуа компанийн Олон Улсын хамтын ажиллагааны газрын захирал Лю Сян, Шэньхуа компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Жин Гө /Баянцагаан/нар Шэньхуа группийг төлөөлөн уулзалтад оролцов.

Ууулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг таницуулж, Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдэх байдлаар хэлэлцээг үргэлжлүүлэх бодлого барьж буйгаа илэрхийлэв.

Чайна Шэньхуа Гадаад хөрөнгө оруулалтын компанийн захирал Лу Бин “Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээг үргэлжлүүлэх, “Шэньхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээг үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэлээ.

Ажлын хэсгийнхэн өнөөдөр Тавантолгойн төсөлд оролцох боломжтой үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл арваад компанийн удирдлагатай уулзаж, үндэсний олборлогч компаниуд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох, тэдэнд ямар нөөц боломж байгаа талаар санал солилцох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here