Нүүр хуудас Эдийн засаг Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэхэд санал нэгдлээ

Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэхэд санал нэгдлээ

135
0
tsalingiin_nemegdel
Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэхэд санал нэгдлээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал /2018-09-18/ хуралдаж 2019 онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлаар улсын хэлэлцээр байгууллаа.

Нийгмийн зөвшлийн талууд буюу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос томилогдсон төлөөлөл уг хэлэлцээнд оролцож төрийн албан хаагчдын цалинг ирэх онд хоёр үе шаттайгаар 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авах,

үүнд шаардлагатай 266 тэрбумаас багагүй төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт тусгуулахаар талууд санал нэгдэв.

Засгийн газраас шийдвэр гарган инфляцийн түвшинтэй уялдуулан энэ сарын 1-нээс багш, эмч нарын албан тушаалын үндсэн цалингийн доод жишигтэй дүйцэхүйц буюу тэдгээрээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8,0 хувиар,

бага ангийн болон цэцэрлэгийн багш, сувилагчийн цалингийн ангилал зэрэглэлийг шинэчилснээр 12,3-30 хүртэл хувиар, соёл урлагийн салбарынхны цалинг 14-30 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлсэн.

Мөн боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн зөрүүг арилгах, шинжлэх ухааны салбарын ажиллагсдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар болсон билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here