Нүүр хуудас Эдийн засаг Уганда улсад КРИПТОВАЛЮТ худалдан авах эрэлт өндөр байна

Уганда улсад КРИПТОВАЛЮТ худалдан авах эрэлт өндөр байна

120
0
crypto
Уганда улсад Криптовалют худалдан авах эрэлт өндөр байна

Олон улсын зах зээл дээр криптовалют тийм ч сайнгүй байгаа боловч, Уганда улсад нөхцөл байдал ихээхэн өөр байна. Тус улсад дөрвөн хүн тутмын гурав нь банкны дансгүй байдаг ч, криптовалютын эрэлт маш их байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Тухайлбал “Binance”-ын салбар болох “Binance Uganda” нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний долоо хоногтоо 40,000 хэрэглэгчийг бүртгэсэн байна. Эргэн сануулахад дэлхийн хамгийн том крипто арилжааны газар болох “Binance” нь өөрийн салбарыг Уганда улсад өнгөрсөн 10 дугаар сард нээсэн юм.

“Binance”-ын үндсэн бүртгэлтэй койнууд болох биткойн, этерийг Угандачууд хамгийн ихээр сонирхон худалдан авч байгаа ажээ. Тэр дундаа банкинд данс нээлгээгүй Угандачууд криптовалют худалдан авахад анхаарч байна.

American Economic Journal-д бичсэнээр, Угандагийн нийт өрхийн 74 хувь нь ямар нэгэн байдлаар банктай холбогдоогүй буюу данс ашигладаггүй гэнэ.

Хэдийгээр “Binance” нь зөвхөн криптог криптогоор арилждаг боловч, Уганда дахь шинэ салбар нь дотоодын мобайл төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран фиат буюу цаасан мөнгийг крипто руу, аль эсвэл криптогоос фиат руу хөрвүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here