Нүүр хуудас Эдийн засаг УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ 92.6 ХУВЬТАЙ БАЙНА

УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ 92.6 ХУВЬТАЙ БАЙНА

166
0

Хаврын тариалалтын явц, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад олгосон дэмжлэгийн талаар ХХААХҮЯ-наас мэдээлэл хийлээ.

2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тариална. Үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байгаагаас, 350.7 мянган га-д үр тариа, 11633 га-д төмс, 4585 га-д хүнсний ногоо, 56.1 мянган га-д тосны ургамал, нийтдээ 432.4 мянган га-д тариалалт хийжээ. Үр тарианы тариалалт 91.9 хувьтай байна. Үүнээс улаанбуудайн тариалалт 92.9 хувь,төмс 76.8 хувь, хүнсний ногоо 53.9 хувь, тосны ургамлын тариалалт 196.3 хувьтай явагдаж байгаа гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү хэллээ. Мөн хаврын тариалалтын үеэс хуурайшилт ихтэй байгаа учир үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг Цаг уур орчны шинжилгээний газрын орон нутаг дахь станцуудаар дамжуулан хэрэгжүүлж байна.  Давхардсан тоогоор 1281 аж ахуй нэгж, иргэнд 14 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ.  Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны хавар тариалан эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд шатахууныг 50 хувь, үрийн буудайг 40 хувь, ургамал хамгааллын бодисыг 30 хувь, бордоог 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр гэрээ байгуулан олгожээ. Үлдсэн үнийг намрын ургацаас үрийн болон хүнсний буудайгаар санд барагдуулахаар гэрээ байгуулан олгож байна.  Энэ талаар ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбатын мэдээлснээр:  Ургамал хамгааллын бодис 270 ААН, иргэнд 1,775,985,000 төгрөгийн 140,627литр,  үрийн буудай 198 ААН, иргэнд 4,754,680,000 төгрөгийн 5745 тонн , бордоо 150 ААН, иргэнд 3,652,510,000 төгрөгийн 2985 тонн шатахуун 572 ААН, иргэнд 4,488,948,710 төгрөгийн 2554 тонн, төмс, хүнсний ногоонд 7 аймгийн   26 сумын 91 ААН, иргэдэд  157,500,000 төгрөгийн 89,5 тонн шатахуун олгосон байна. Давхардсан тоогоор 1281 аж ахуй нэгж, иргэнд 14 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here