Нүүр хуудас Эдийн засаг ФИНЛЯНД: Крипто үйлчилгээ үзүүлэгчдэд эрх зүйн зохицуулалт хийгдлээ

ФИНЛЯНД: Крипто үйлчилгээ үзүүлэгчдэд эрх зүйн зохицуулалт хийгдлээ

41
0
crypto-Finland
Крипто үйлчилгээ үзүүлэгчдэд эрх зүйн зохицуулалт хийгдлээ

Финлянд улс крипто үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрх зүйн орчны зохицуулалтыг хийж эхэллээ. Финляндын ерөнхийлөгч нь крипто арилжааны газрууд болон кастодиян wallet үйлчилгээ үзүүлэгчид, криптовалют гаргагчдын хамаарал бүхий хууль эрхзүйн зохицуулалтыг баталсан байна. Энэхүү хууль нь ирэх долоо хоногоос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.

Крипто үйлчилгээ үзүүлэгчид нь улсынхаа санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, тодорхой бүлэг шаардлагыг хангасан байх ёстой ажээ. Финлянд улсын санхүүгийн зохицуулах хороо нь улсынхаа санхүү эдийн засаг, зах зээлийн хууль эрхзүйн орчныг зохицуулах бие даасан, хараат бус эрхтэй байдаг.

Одоо Финлянд улсад үйл ажиллагаа явуулж байгаа криптовалют арилжааны газруудыг ирэх 11 дүгээр сарын 1 хүртэл шинэ хуулийн дагуу бүртгүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах зөвшөөрлийг олгож байна. Харин шинээр криптовалют арилжааны үйлчилгээ явуулах газрууд заавал бүртгэлд хамрагдах юм.

Ийнхүү криптовалютын зах зээлийн оролцогчдын харилцаа, үйлчилгээг хууль эрхзүйн зохицуулалттай болгосноор цаашид салбарын хөгжилд ч хувь нэмэртэй гэж мэргэжилтнүүд харж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here