Нүүр хуудас Эдийн засаг Цалингийн зээлийн хүү 18 болж буурна

Цалингийн зээлийн хүү 18 болж буурна

464
0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулахаар ажиллаж буй аж. Эхний ээлжид уг зорилтот бүлгийн ажиллагсадын зээлийг хүүг жилийн 21.11 хувь байсныг 18 болгож, шимтгэлийг тэглэхээр Төрийн банкны удирдлагатай тохиролцоод буй юм байна. Мөн энэ асуудлаар ХААН банкны удирдлагатай тохиролцохоор яриа хэлэлцээр хийж байгаа гэнэ.

 

Зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүүг бууруулахын тулд урьдчилсан байдлаар 1-1.6 тэрбум төгрөгийн хүү болон шимтгэлийн зардлаас чөлөөлөх шаардлагатай байгаа гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Төрийн банкнаас 8316 багш, эмч, эмнэлгийн ажилтнууд 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээл олгохоор тооцоолж буй юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here