Нүүр хуудас Эдийн засаг “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүллээ

“Эрдэнэт үйлдвэр” ХК-ийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүллээ

315
0

УИХ-ын тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг баталж, харин өнгөрөгч 29-нд болсон Засгийн газрын хуралдаанаар тус компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Уг шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Уг хурлын үеэр тус компанийн 49 хувийг эзэмшиж байсан “Монгол зэс” корпорацийг төлөөлж буй Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлж, өмнө нь тус компанийн ТУЗ-д төрийг төлөөлж байсан дөрвөн гишүүн дээр нэмээд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн долоон хүн бүгд төрийн төлөөллөөс бүрдэж, харин компани нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс зуун хувь төрийн өмчийнх болон өөрчлөгдөж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here