Нүүр хуудас Улс төр Япон улсаас лаазалсан мах нийлүүлэх санал тавьжээ

Япон улсаас лаазалсан мах нийлүүлэх санал тавьжээ

162
0
Япон улсаас лаазалсан мах нийлүүлэх санал
Япон улсаас лаазалсан мах нийлүүлэх санал
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Японы Мияаконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихиро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Мияаконожо хотын хувьд үхрийн махан олон төрлийн лаазалсан брэнд бүтээгдэхүүнээр алдартай юм байна. Уг бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах ажлын хүрээнд өнгөрсөн оноос Улаанбаатар хотод Элчин сайдын яамаараа дамжуулан сурталчилгааны ажил зохион байгуулсан аж. Иший Ёшихиро “Манай брэнд үхрийн мах нь дэлхийн олон оронд танил болсон бүтээгдэхүүн. Япон улсын махны хэрэгцээний 5/1 хувийг дангаараа хангаж байна. Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ нийлүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна” гэжээ.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлнэ гэдэг маш чухал юм. Манай хоёр орны хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Та бүхний үйл ажиллагааг манай хөдөө аж ахуйн салбарынхан дэмжинэ гэдэгт итгэж байна” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here