Нүүр хуудас Эдийн засаг Үнэт цаасны арилжаагаар 13 компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны...

Үнэт цаасны арилжаагаар 13 компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурлаа.

146
0

Монголбанк  7-р сарын 19-нд  Монголын хөрөнгжийн бирж  “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 112 мянга 407 ширхэг хувьцаа арилжив.
Ингэснээр “MSE ALL” индекс 896.82 нэгж болж 1.84 хувиар өссөн бол үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 1 их наяд 621 тэрбум 955 сая 815 мянга 709 төгрөг боллоо. Энэ нь 2013 оны гуравдугаар сарын 11-нээс хойш анх удаа 1.6 их наядын босгыг давсан үзүүлэлт юм. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
Тухайн арилжаагаар 13 компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурлаа. Тухайлбал, “Сор” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.53 хувиар өссөн бол “Ремикон” компанийн ханш 1.39 хувиар уналаа. Мөн өдөр Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн өрсөлдөөнт арилжаагаар 400 ширхэг үнэт цаасыг 40 сая төгрөгөөр борлуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here