Нүүр хуудас Эдийн засаг Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

95
0
unuudur boloh uil yawdal
Өнөөдрийн хуанли

МУИС-ын номын сан

09:30 цагт: “Data Driven Journalism”-ын түүхий эд нээлттэй өгөгдөлийн бэлэн байдлын үнэлгээний судалгааны тайлан, үр дүнг танилцуулах арга хэмжээ МУИС-ын номын сангийн 502 тоотод болно.

МҮЭХ-ны Төв байр

10:30 цагт: 2018 оны 11 дүгээр сарын 09 нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багийн нутаг, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн замд галд шатаж биеийн 97 хувь нь түлэгдэлттэй гэмтлийн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн нүүрс тээврийн машины жолоочийн талаар Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МТХГТАҮЭХолбоо, хохирогчийн ар гэр хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 88007709

Norphei Art gallery

11:00 цагт: “Мэргэжлийн боловсрол-Миний сонголт” гэрэл зургийн үзэсгэлэн МУИС-ын урд байрлах Blue Mon цамхагийн 1 давхарын Norphei Art gallery-д нээлтээ хийнэ.
Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: АСЕМ-ын аудитын тайланд нэр холбогдсон 17 албан тушаалтны төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг эргэлдүүлж байгаа тухай мэдээлэл хийнэ.

УДЭТ

12:00 цагт: “УДЭТ-ын 2018-2019 Үзвэрийн жилийн нээлт”- нд зориулсан Хэвлэлийн бага хурал тус театрын байранд зохион байгуулагдана. Хуралд УДЭТ-ын удирдлага, зохиолчид, бүтээлчид оролцоно. Утас: 99199794

Гадаад харилцааны яам

13:30 цагт: Хичээнгүй сайд, Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.

Blue Sky цамхаг

14:30 цаг: МҮЦАЭХ-оос 2018 оны 10 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд зохион байгуулсан “Үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох сургалт”-д хамрагдан шалгалтандаа тэнцсэн мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа “Blue Sky” Зочид буудлын “Topaz” танхимд болно. Утас: 70123339

MN Мэдээллийн төв

13:00 цагт: Монголын сумо бөхийн холбооны 25 жилийн ой болох гэж буйтай холбогдуулан тус холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here