Нүүр хуудас Эдийн засаг “УБ-БҮК’ компанийн хувьцааны ханш 14.81%-иар өсч ‘Багануур” компанийнх 6.62% хувиар уналаа.

“УБ-БҮК’ компанийн хувьцааны ханш 14.81%-иар өсч ‘Багануур” компанийнх 6.62% хувиар уналаа.

107
0

2017 оны 8 сарын 02-ний өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 76,001 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “УБ-БҮК’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.81%-иар өссөн бол ‘Багануур” компанийн ханш хамгийн өндөр буюу 6.62% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,759 ширхэг үнэт цаас 180,314,060 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 901.18 нэгж болж 1.54%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,606,811,108,541 төгрөг болсон байна.                                                                                                                                                                                       I ангилалд 4 компанийн нийт 63,062 ширхэг хувьцаа 22,200,779 төгрөгөөр, II ангилалд 11 компанийн нийт 12,738 ширхэг хувьцаа 22,126,003 төгрөгөөр, III ангилалд 3 компанийн нийт 201 ширхэг хувьцаа 1,371,345 төгрөгөөр арилжигдсан байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here