Нүүр хуудас Спорт Катинка Хоссзу дэлхийн аваргын тэмцээний дээд амжилтыг шинэчлэн түрүүлжээ.

Катинка Хоссзу дэлхийн аваргын тэмцээний дээд амжилтыг шинэчлэн түрүүлжээ.

248
0

Будапешт хотноо болж байгаа ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн холиог сэлэлтийн 400 метрийн зайн шигшээ уралдаан болж, тэмцээнийг зохион байгуулагч орон Унгарын алдарт тамирчин, олимпийн наадмын 3 алтан медальт Катинка Хоссзу дэлхийн аваргын тэмцээний дээд амжилтыг шинэчлэн түрүүлжээ. Сэлэлтийн 4 төрлөөр уралддаг энэхүү төрөлд энэ цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг тамирчин Катинка Хоссзу ийнхүү сүүлийн 4 ДАШТ-д дараалан холиог сэлэлтийн 400 метрийн зайн аварга боллоо. Тэрээр мөн энэ удаагийн ДАШТ-ээр Унгар улсын нэр төрийг өндөрт өргөж, олон шилдэг амжилтыг үзүүлэхийн зэрэгцээ энэ улсын ард иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн тамирчин болж, хүлээн зөвшөөрөгдлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here