Нүүр хуудас Эдийн засаг BINANCE Сингапурын төрийн мэдлийн компаниас хөрөнгө оруулалтаа татав

BINANCE Сингапурын төрийн мэдлийн компаниас хөрөнгө оруулалтаа татав

66
0
binance
BINANCE Сингапурын төрийн мэдлийн компаниас хөрөнгө оруулалтаа татав

Дэлхийн хамгийн том криптовалют арилжаа болох Binance-ын өргөжилтөнд төрийн мэдлийн холдинг компани хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Тухайлбал Binance-ын Сингапур улс дахь өргөжилт, тэлэлтэнд Vertex Ventures хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ. Сингапурт төвтэй Vertex Ventures нь засгийн газрын мэдлийн Temasek Holdings нэртэй хөрөнгө оруулалтын компаний охин компани ажээ.

Уг компани 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АНУ, БНХАУ, Израйль, Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн улс орнуудын хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн олон улсын сүлжээ байдлаар ажиллах зорилготой юм. Temasek Holdings компани нь нийт 223 тэрбум ам.долларын хөрөнгийн менежментийг хийдэг томоохон компани билээ.

Эргэн сануулахад Binance нь 9 дүгээр сард Сингапурт крипто-фиат арилжаа нээж ажиллалуулна хэмээн мэдэгдэж байсан. Зүүн өмнөд Азийн зах зээлд хүчтэй нэвтрэхийг зорьж буй Binance нь энэ сарын эхээр Африк тивийн Уганда улсад фиат-аас крипто руу хөрвүүлэх арилжааны газрыг нээсэн юм.

Дашрамд хэлэхэд сүүлийн 24 цагийн дотор Binance-ын хийсэн арилжаа гүйлгээний хэмжээ нь 846 сая ам.доллартай тэнцэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here