Нүүр хуудас Эдийн засаг COINBASE Нью-Йоркт крипто хадгаламжийн үйлчилгээ явуулна

COINBASE Нью-Йоркт крипто хадгаламжийн үйлчилгээ явуулна

90
0
coinbase
COINBASE Нью-Йоркт крипто хадгаламжийн үйлчилгээ явуулна

Coinbase АНУ-ийн Нью-Йорк мужид крипто хадгаламжийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Нью-Йоркийн хууль тогтоогчид нь Coinbase Custody Trust ХХК-ийг тус мужид криптовалют хадгаламжийн үйлчилгээ явуулахыг албан ёсоор зөвшөөрчээ.

Шийдвэрийн дагуу Coinbase Custody Trust ХХК нь Биткойн, Биткойн кэшь, Этериүм, Этериүм классик, Ripple, Litecoin гэсэн нэр бүхий криптоны хадгаламжийн үйлчилгээг эрхэлнэ. Эргэн сануулахад Coinbase нь өнгөрсөн 7 дугаар сард “Coinbase Custody” үйлчилгээг нэвтрүүлсэн юм.

Дашрамд хэлэхэд Coinbase нь 2012 оны 6 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 32 улс оронд үйл ажиллагаа явуулдаг, төв оффис нь АНУ-ын Калифорния муж улсын Сан Франциско хотод байрладаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here