Нүүр хуудас Эдийн засаг “Coinbase”-ын дэд ерөнхийлөгч Эмили Чой мэдэгдэл хийлээ

“Coinbase”-ын дэд ерөнхийлөгч Эмили Чой мэдэгдэл хийлээ

77
0
Emily Choi-eronhiilogch-conbaise
"Coinbase"-ын дэд ерөнхийлөгч Эмили Чой

“Coinbase”-ын дэд ерөнхийлөгч Эмили Чой тун саяхан ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татсан үйл явдлын талаар тайлбар хийжээ.

Тэрээр хэлэхдээ “300 сая долларын санхүүжилт заавал цуглуулах шаардлага байгаагүй, гэхдээ бид дараа хүнд байдал үүсэхэд зарцуулах нөөц хөрөнгийн эх үүсвэр илүүдэхгүй гэж үзсэн. Боломжийг л ашигласан гэх үү дээ.

Яг үнэндээ бидэнд тэгж санхүүжилт татах хэрэгцээ шаардлага байгаагүй” гэжээ. Жилд 1.3 тэрбум ам.долларын ашгийг олж байгаа криптовалют арилжааны томоохон компани яагаад санхүүжилт цуглуулахаар хөрөнгө оруулагчдад хандаад байгаа юм бол гэх асуултыг дээрх байдлаар өгчээ.

Дашрамд хэлэхэд “Coinbase”-ын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт цуглуулах ээлжит санаачлага нь ихээхэн амжилттай болж, Tiger Global Management, Wellington Management, Polychain, Андрийсен Хоровиц зэрэг нэр хүндтэй хөрөнгө оруулагчид оролцсон юм.

Улмаар “Coinbase” 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт авснаар тус компанийн нийт зах зээлийн үнэлгээ нь 8 тэрбум ам.долларт хүрсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here