Нүүр хуудас Нийгэм БИЧЛЭГ: Хугацаа нь дууссан чихэр, жимсийг Замын-Үүдээс буцаалаа

БИЧЛЭГ: Хугацаа нь дууссан чихэр, жимсийг Замын-Үүдээс буцаалаа

154
0
zamiin-uudiin-mergejliin-nyanalt
Хугацаа нь дууссан чихэр, жимсийг Замын-Үүдээс буцаалаа

Замын–Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны лабораторийн шинжилгээгээр Шинэ Зеланд улсаас импортолсон жимс, жимсгэнэ шаардлага хангаагүй тул экспортлогч улсад нь буцаажээ.

Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас “Хүнсний аюулгүй байдлыг хангахад – Иргэн таны оролцоо” аяны хугацаанд Дорноговь аймгийн Замын – Үүд боомтын том тэрэгний хяналтаар нийт 713 аж ахуйн нэгж, долоон иргэний импортолсон 31763 тн бараа, бүтээгдэхүүнийг хяналтад хамруулсан.

Том тэрэгний хяналтаар нийт 713 аж ахуйн нэгж, долоон иргэний импортолсон 31763 тн бараа, бүтээгдэхүүнийг хяналтад хамруулсан

Мөн хилийн шалгалтад 11,9 мянган тонн бодис, бараа бүтээгдэхүүнийг хамруулж, 19,6 мянган тонн бараа, бүтээгдэхүүнийг гүний хяналтад хамруулахаар шилжүүлсэн байна.

Хяналтаар 48 зөрчил илрүүлснээс лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй дээрх жимс, жимсгэнэ, хүнсний ногоог экспортлогч оронд буцаажээ.

Түүнчлэн хаяг шошгын зөрчилтэй, дагалдах бичиг баримтгүй, гарал үүсэл тодорхойгүй 9,1 тонн бүтээгдэхүүн, 5,07 тонн өнгөт үрэл, чихэр, 305 кг гахайн мах, 3,2 тонн гахайн тэжээл, 80 кг улаан чавга, 980 кг маргарин зэргийг хурааж, найман нэр төрлийн 133 ширхэг эмийг экспортлогч улсад буцаажээ.

Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас сарын аяны хүрээнд импортлогч аж ахуйн нэгж, иргэдэд гурван удаагийн сургалт хийсэн гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here