Нүүр хуудас Эрүүл мэнд “Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлага НОМ хэвлэгдлээ

“Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлага НОМ хэвлэгдлээ

231
0
amnii-hondiin-gariin-awlaga-nom
"Амны хөндийн эрүүл мэнд" гарын авлага НОМ хэвлэгдлээ

“Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт гарын авлагыг боловсруулан хэвлүүлж, нийслэлийн төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 3100 гаруй багшид сургалт зохион байгуулж бэлтгэв.

Мөн холбогдох байгууллагуудад уламжлан ажилласны үр дүнд Ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд Эрүүл мэндийн хичээлийн сэдэвт багтаан оруулсан билээ. Уг ажлыг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын А/1043 дугаар захирамжийг батлан гаргуулж, цаашид цэцэрлэгийн багш нарт зориулан “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарыг сургалтанд хамрууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулж буй энэхүү сургалтанд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинетийн эмч, өрхийн эмч, нийгмийн ажилтан зэрэг нийт 300 гаруй хүн оролцсон юм.

Хүүхдийн шүдний цоорол өвчин нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй нэр төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд дам шалтгаан болдог.

Тиймээс АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулиас 2017 онд хийсэн судалгаанаас үзэхэд, нийт хамрагдсан хүүхдийн 86 хувь нь шүд цоорох өвчин /ШЦӨ/-тэй байсан бөгөөд үлдсэн 14-хөн хувь нь л эрүүл шүдтэй гэж гарсан байна. Мөн уг өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныхан дунд 86.1 хувьтай гарчээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here