Нүүр хуудас Эрүүл мэнд Бага насны хүүхэд, хөхүүл эхчүүдэд тэжээлийн бэлдмэлийг түгээж байна

Бага насны хүүхэд, хөхүүл эхчүүдэд тэжээлийн бэлдмэлийг түгээж байна

284
0

ЭМЯ-наас Бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, хоол тэжээлийн бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор А аминдэмийг үндэсний хэмжээнд, ОНБТБ-ийг өвөлжилт хүндрэх хандлагатай байгаа аймаг, сумдад хуваарилан түгээж байна

А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг . Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна.

А аминдэмийг жилд 2 удаа 5 болон 11 дүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. :

6 -11 сартай хүүхэд 100 000 олон улсын нэгж А аминдэмийг
12-59 сартай хүүхэд 200 000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
6 хүртлэх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг.

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь 10 төрлийн аминдэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан цайвар өнгийн нунтаг бөгөөд зориулалтын ариун уутанд 1 граммаар савлагдсан байдаг.

ОНБТБ нь хүүхэд, эхчүүдийн бие махбодид зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодисын өдрийн хэрэгцээг хангадаг тул:

Биеийн дархлааг сайжруулна.
Бичил тэжээлийн дутлаас сэргийлнэ
Хүүхдийн хооллох дуршлыг нэмэгдүүлнэ.
Хүүхдийн өсөх, хөгжих, сурах чадварыг нэмэгдүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here