Нүүр хуудас Эрүүл мэнд ГССҮТ анх удаа яаралтай тусламж үйлчилгээнд НИСДЭГ ТЭРЭГ ашиглав

ГССҮТ анх удаа яаралтай тусламж үйлчилгээнд НИСДЭГ ТЭРЭГ ашиглав

212
0

ГССҮТ-ийн тусгай зогсоолд өнөөдөр өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг буулаа.

Ингэснээр яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд тус төвд нийт ирж буй иргэдийн 30 хувь нь орон нутгаас ирдэг байна. 21 аймгаас өвчтөн хүлээж авдаг тус төвийн хувьд яаралтай тусламж үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлдэг болох нь эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэл болох юм.

Өнөөдрийн хувьд туршилтын буултыг хийсэн бөгөөд цаашид гэрээ байгуулсны дараа тогтмолжих аж.

ГССҮТ эрүүл мэндийн үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор өөрийн эзэмшлийн газартаа нисдэг тэрэг буух талбайг өнгөрсөн зургадугаар сард байгуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here