Нүүр хуудас Эрүүл мэнд ДАРХАН: Ахмадын нөхөн сэргээх цогц үйлчилгээг шийдвэрлэнэ

ДАРХАН: Ахмадын нөхөн сэргээх цогц үйлчилгээг шийдвэрлэнэ

49
0
darhan
Ахмадын нөхөн сэргээх цогц үйлчилгээг шийдвэрлэнэ

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар өнөөдөр /2019-03-27/ аймгийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийлээ.

2018 оныг Дарханчууд ахмадын жил болгон зарлаж нэлээдгүй ажлыг үр дүнтэй хийсэн гэдгийг уулзалтын эхэнд удирдах зөвлөлийн гишүүд онцолж, баярласнаа илэрхийлсэн юм.

Тухайлбал, Гүнд амралтын газраа засварлан, ахмадууд хойч үедээ үлгэрлэн, зөвлөх туслах ажлыг хийж төсөл хөтөлбөрт хамрагдан ажлын байртай болжээ. Мөн ахмадын өдөр өнжүүлэх, эмчилгээ сувилгааг хийх ахмадын тасаг гээд олон ажлыг шинээр санаачлан хийсэн бөгөөд энэ онд ахмадын нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх Герентологийн төвийг ашиглалтад оруулах гэж буйд зөвлөлийн гишүүд талархалтай хандаж байлаа.

Харин Ахмадын төв байрны засвар үйлчилгээ, Дархан сумын ахмадын байрны бүжгийн танхимын өргөтгөл, бүтэц орон тоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа гэдгээ удирдлагуудад дуулгасан юм. Энэ бүх тулгамдаж байгаа асуудлыг судалж ямар боломж гарц байгааг хамтдаа шийдвэрлэхээр болсноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here