Нүүр хуудас Улс төр АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СУНГААНЫ 21 ДЭХ УУЛЗАЛТ ДАРХАН ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СУНГААНЫ 21 ДЭХ УУЛЗАЛТ ДАРХАН ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

159
0
Ардчилсан намын даргын сунгаанд
Ардчилсан намын даргын сунгаанд

Ардчилсан намын VI их хурлаас гарсан шийдвэрээр намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулахаар болж өдгөө нэр дэвшигчид монгол орноо нар зөв тойрон гишүүд дэмжигчидтэйгээ уулзсаар байна. Өнөөдөр Дархан-Уул аймагт 21 дэх уулзалт эхэлж байна. Намын даргын сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу 5 уулзалт бүрийн дараа мөрийн хөтөлбөр танилцуулах дарааллыг сугалаагаар тогтоож байгаа. Дархан хотод 5 дах сугалааг хийж С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батзандан гэсэн дарааллаар намынхаа нөхдөд мөрийн хөтөлбөр, үзэл бодлоо хүргэхээр боллоо. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны нэгдсэн уулзалт 4-5 цаг үргэлжилж, гишүүд санаа бодлоо илэрхийлэн, сонирхсон асуултууддаа хариулт авч байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here