Нүүр хуудас Эрүүл мэнд ЗӨВЛӨГӨӨ: Цээж тань хорсож байна уу!

ЗӨВЛӨГӨӨ: Цээж тань хорсож байна уу!

167
0

Цээжээр халуун оргиж түлэгдэх шиг болон хорсох нь хичнээн таагүй билээ. Цээж хорсох таагүй өвчнийг олон хүн өөр өөрөөр мэдэрдэг. Цээж хорсонгуут хүмүүс аяга усанд сод хийж хутгаад ганц амьсгаагаар залгилдаг. Зүгээр болчихсон мэт боловч маргааш нь дахиад л цээж хорсоно. Та содтой усаар зөвхөн шинж тэмдгийг арилгаж байгаа болохоос биш өвчнийг анагааж байгаа хэрэг биш гэдгээ мэдэх үү? Сод бол эм биш. Зүгээр л давсны хүчлийн үйлчилгээг багасгаж байгаа юм. Байнга сод уувал гэдэс дотор нүүрс хүчлийн хий үүсч, энэ нь ходоодны салстыг сэдрээж өвчнийг улам гааруулдаг. Цээж хорсох нь ихэнхдээ хоол боловсруулах замын ноцтой өвчний илрэл байдаг.

Яагаад?

Цээж хорсох нь буруу хооллосноос эхтэй. Ялангуяа их ажилтай, эсвэл яаруу сандруу хүмүүс тайван хооллохын оронд явдал дундаа иддэг. Энэ нь даамжирсаар өвчинд хүргэнэ. Цээж хорсох үндсэн шалтгаануудын нэг нь илүүдэл жин. Хүн их идсээр ходоод нь сунадаг. Улмаар гэдэс доторх даралт тун өндөр болдог. Дээр нь архи их уух, кофе уух, шоколад их идэх, хийжүүлсэн ундаа, халуун ногоотой хурц хоол их иддэг бол эрт орой хэзээ нэгэн цагт цээж хорсоно. Хүн хоол идэхэд улаан хоолойгоор дамжин ходоод руу ордог. Хоол ходоод руу орох үед улаан хоолой ба ходоодны дунд байрлах хавхлаг нээгдэж хаагдаж байдаг. Энэ хавхлаг дутуу хаагдсанаар ходоодны хүчил улаан хоолой руу орж ирэн түлнэ. Ингээд цээж хавиар түлэгдэж хорсох эвгүй мэдрэмж төрдөг юм.

Ямар арга хэрэглэх вэ?

Хэрэв танд цээж хорсох явдал олонтаа давтагдаж, та өөрөө эмчилгээ хийлгэхгүй байгаа бол ойрын хугацаанд ходоодны шархлаа үүсч мэднэ. Тиймээс сод уухын оронд эмчид очоорой. Цээж хорсох өвчнийг хоолны дэглэм барьснаар эмчилдэг. Ихэнхдээ хүнсний ногоо, бүдүүн ширхэгтэй үр тарианы бүтээгдэхүүн зэргийг иддэг. Ер нь цээж хорсох өвчтэй болохгүйн тулд их идэх, хоносон хоол, оройтож хооллох зэргээс сэргийл. Хүн их идэж таргалснаас дотор эрхтнүүд өөхөлж багтаж ядан улмаар гэдэс доторх даралт өндөр болдог. Энэ нь ходоодны хавхлагууд гүйцэд хаагдахад саад учруулдаг. Тарган биш байлаа ч цээж хорсолт үүсгэдэг хүнсний зүйлсэд: архи, кофе, шоколад, хийжүүлсэн ундаа, халуун ногоотой болон өөх тостой хоол багтах юм. Мөн аль болох ойр ойр, бага багаар идэхийг хичээ. Жингээ байнга хянаж, архи тамхийг мартвал зохино. Зарим үед сүү уух нь цээж хорсохыг дардаг боловч өвчнийг биш шинж тэмдгийг нь дардаг гэдгийг бүү март.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here