Нүүр хуудас Эрүүл мэнд Иргэдийг томуугийн вакцинаар дархлаажуулах, хамралтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Иргэдийг томуугийн вакцинаар дархлаажуулах, хамралтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

157
0

Томуу нь улс орон, бүс нутаг, дэлхийн нийтийг хамарсан дэгдэлтийг үе үе үүсгэж, эрүүл мэнд, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг.

Томуугийн шинэ төрлийн вирүсээр сэдээгдсэн өвчлөлийг эрт илрүүлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор ДЭМБ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Онцгой байдлын Ази Номхон Далайн Бүсийн Стратеги буюу APSED III-ын хүрээнд эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, 2017 онд баталсан Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт томуугийн тандалтыг өргөжүүлэх, томуугийн цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний удирдамжийг шинэчэх, эрсдэлт бүлгийн хүн ам болон жирэмсэн эмэгтэйчүүд, 5 хүртэлх насны хүүхдүүд, өндөр настнууд, архаг хуучтай хүмүүсийг томуугийн вакцинаар дархлаажуулах, хамралтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг дэвшүүлсэн билээ.

1. Дархлаажуулалт бүхий халдварт өвчний тандалтыг эрчимжүүлэх, дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх замаар тарилгаар сэргийлэгддэг халдварт өвчний тохиолдол, эндэгдлийг бууруулна.

2. Хепатитийн вируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг эрт илрүүлэх, хүн амын дундах вирусын халдварын тархалтыг хязгаарлах, өвчлөл, нас баралтыг бууруулна.

3. Шинэ болон сэргэн тархаж байгаа халдвар, цартахал, томуу, томуу төст өвчний тандалтыг өргөжүүлэх замаар хариу арга хэмжээний бэлэн байдлыг ханган орчны бохирдолтой холбоотой халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх, тандах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4. Сүрьеэ өвчний илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд шинэлэг аргыг нэвтрүүлж, салбар хоорондын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлнэ.

5. БЗДХ, ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндийн цогц, чанартай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж халдварын тархалтыг бууруулна.

6. Зоонозын шалтгаант болон дамжуулагчаар дамжих, зоонозын анзаарагддаггүй зарим өвчний тандалтын тогтолцоог өргөжүүлэх, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээний чадавхийг сайжруулна.

7. Талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөрийг сайжруулах,  эрсдэлийн үеийн мэдээлэл, харилцаа холбооны чадавхийг бэхжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлнэ.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here