Нүүр хуудас Эрүүл мэнд Орон нутагт “түргэн тусламжийн машин” гардууллаа

Орон нутагт “түргэн тусламжийн машин” гардууллаа

434
0
baterdene awarga-turgenii mashin
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны Эрүүл мэндийн төв, Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд автомашин гардуулж өглөө
~Орон нутагт “түргэн тусламжийн машин” гардууллаа~

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны Эрүүл мэндийн төв, Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд автомашин гардуулж өглөө.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц болон орон нутгийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, түргэн тусламжийн автомашины жолооч нар оролцлоо.

Он гарсаар эрүүл мэндийн яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 10 гаруй түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here